Хан-Уул
Мэдээлэл

“ҮР ХҮҮХЭД ЭЦЭГ ЭХЭЭ ГЭДГИЙН УЧИР “СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

ХУД-ийн Албан бус-Насан туршийн боловсролын төвөөс Нийслэлийн тэргүүний 35-р цэцэрлэгийн эцэг эхчүүдэд  “Үр хүүхэд эцэг эхээ гэдгийн учир” сэдэвт 4 хоногийн сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар гэр бүл дэх эцэг эхийн харилцаа нь хүүхдэд хэрхэн нөлөөлдөг болох, гэр бүлийн харилцаанд эерэг хандлагыг хэрхэн  төлөвшүүлэх арга замууд, хүүхдийг хүмүүжүүлэх эерэг арга барил, эцэг эхийн тоомжиргүй хэлдэг үгс хүүхдийн өөртөө итгэх итгэлд хэрхэн нөлөөлдөг болохыг эцэг эхчүүдэд зөвлөв.

Мөн сургалтанд хамрагдсан эцэг эх, өвөө эмээ нар өөрсдийн хүүхдээ  хүмүүжүүлдэг эерэг аргаасаа бусадтай  хуваалцсан нь үр дүнтэй байлаа.