Хан-Уул
Мэдээлэл

“ГЭР БҮЛЭЭРЭЭ ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭЕ” СЭДЭВТ ДЭЛХИЙН ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Дэлхийн чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдрийг  “Чихрийн шижин ба гэр бүл” уриан дор –ХУДНЭ-г тэмдэглэн өнгөрүүллээ. Тус өдөр “Чихрийн шижин өвчин гэж юу вэ?” сэдвээр хэвтэн эмчлүүлэгчдэд радио үзлэгээр мэдээлэл өгч, чихрийн шижин өвчний тайлбар хуудсыг  эмчлүүлэгч нарт өдрийн хоолтой хамт тараан мэдээлэл сурталчилгааг явуулж, нийт 203 хүн хамрагдсан байна. Мөн хэвтэн эмчлүүлэгчдэд чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлага, дадал эрүүл мэндийн боловсролыг олгох,  эрүүл мэндийг дэмжих  зорилгоор “Гэр бүлээрээ чихрийн шижин өвчинтэй тэмцэе”  сэдэвт өдөрлөгийг  2018 оны 11 сарын 14 ний өдөр  сургалтын танхимд зохион байгууллаа.

Өдөрлөгөөр “Чихрийн шижин  өвчин гэж юу вэ?” ЭМБО сургалтыг видео хичээл болон асуулт хариулт хэлбэрээр явуулж, “Чихрийн шижин  өвчний үеийн эмэн эмчилгээний мэдээлэл”, захын судсанд сахарын хэмжээг тодорхойлох, чихрийн шижин өвчний талаар хэн сайн мэдэх вэ хөгжөөнт тоглоом, эрүүл шүүс хийж сурах арга,  дасгал хөдөлгөөнийг зааж явууллаа.   Өдөрлөгт оролцогчдын захын судсанд сахарын хэмжээг тодорхойлоход 3 хүн чихрийн шижинтэй, 8 хүн далд хэлбэрийн чихрийн шижинтэй гэж илэрсний  урьдчилсан онош, урьдчилсан сэргийлэлтийн зөвлөгөөг өгч харьяа дотоод шүүрлийн эмчийн хяналтанд байхыг зөвлөсөн.

Чихрийн шижин өвчний талаар хэн сайн мэдэх вэ хөгжөөнт тоглоомыг 4 оролцогчдыг 2 багт хуваан  судас хатууруулах нөлөөтэй хүнсний 3 төрөлд 3 хүнс, судас цэвэрлэх нөлөөтэй хүнсний 3 төрөл дээр 3 хүнс тус тус сонгож мэдлэгийг сорьж уралдуулж алдсан хүнсний бүтээгдэхүүний тайлбарлаж өгч урамшууллаа. Урамшуулалд тэмдэглэлийн дэвтэр, 5гр давсны үзүүлэн, хүүхдийн хоолны халбага, тэмдэглэлийн дэвтэр, бүх төрлийн хоол шим тэжээлийн гарын авлагыг гардуулж өглөө. Өдөрлөгт оролцсон хэвтэн эмчлүүлэгчдэд “Чихрийн шижин өвчин”, “Чихрийн шижин өвчнөөс сэргийлье”, “Сахарыг зөв хэрэглэе”, “Сахарын хэрэглээний хуудас” зөвлөмжүүдийг олшруулан  тарааж өглөө. Өдөрлөгт хэвтэн эмчлүүлэгч, нийт 32 хүн хамрагдсан байна.