Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Дэлхийн зөн Монгол ОУБ-ын хамтын ажиллагааны хүрээнд зорилтот өрхийн амьжиргаа сайжруулах, тэдний нөөц боломжийг нээн илрүүлэн чадавхид тулгуурлан хөгжүүлэх зорилгоор 36 сар буюу 3 жилийн “Төгсөлтийн аргачлал” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажилладаг.
Өнгөрсөн хугацаанд уг ажлын хүрээнд тус дүүргийн 7, 8, 9,10, 12, 13, 16 дугаар хороодоос нийт 350 зорилтот өрхийг сонгон хөтөлбөрт хамруулсанаас 152 өрх амжилттай төгссөн бөгөөд 2019 оны 01 дүгээр сард үлдсэн 121 өрхийг төгсгөхөд бэлэн болоод байна.
2019 оны санхүүгийн жилд “Төгсөлтийн аргачлал”-д шинээр хамрагдах 70 өрхийг дээрх 7 хороо тус бүрээс 10 зорилтот өрхийг сонгох уулзалтыг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгууллаа.
Уулзалтанд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлстийн дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэн, 7 хороодын Засаг дарга, Нийгмийн ажилтан, Халамжийн ажилтан нар болон дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга, холбогдох мэргэжилтэнгүүд оролцож дээрх 70 өрхийг сонгох шалгуур үзүүлэлтүүд болон шалгаруулах хугацааг хэлэлцэж тодорхойлсон үр дүнтэй уулзалт болж өндөрлөлөө.