Хан-Уул
Мэдээлэл

“ХАРИЛЦААНЫ ЁС ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төв, Албан бус-Насан туршийн боловсролын төвүүд хамтран нийт ажилтнуудын ёс зүйн мэдлэгийг дээшлүүлэх, иргэдтэй харилцах ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Харилцааны ёс зүй”  ” сэдэвт сургалтыг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтыг Удирдлагын Академийн сэтгэлзүй, судалгааны арга зүйн тэнхимийн багш доктор (PH.D) Т. АЛТАНЦЭЦЭГ удирдан явуулж харилцааны ёс зүй болон ур чадвар, харилцах зарчмууд, ухаалаг харилцааны талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүллээ. Төрийн үйлчилгээг бид эерэг хандлагаар, ёс зүйтэй түгээн хүргэх болно.