Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН ОСНААУГ-ЫН “ХЭРЭГЛЭГЧДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ-10”-ЫН АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ТАНИЛЦЛАА

НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан өчигдөр /2018.12.29/  Хан-Уул дүүрэг дэх ОСНААУГ-ын “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-10”-аар зочилж, өвөлжилтийг хэрхэн өнгөрүүлж байгаа болон баярын өдрүүдэд иргэд, оршин суугчдыг ая тухтай байлгах талаар авч хэрэгжүүлж буй ажил үйлчилгээтэй танилцаж, мэдээлэл сонслоо.

ОСНААУГ-ын “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-10”-ын дарга Г.Гантулга, Ахлах инженер А.Эрдэнэ-Ундрах нар дүүргийн Засаг даргад ажлаа танилцууллаа.

Засаг дарга Ж.Алдаржавхлан ОСНААУГ-ын ” Хэрэглэгчдэд үйлчлэх төв-10″-ын үйл ажиллагааг цаашид дэмжин ажиллаж, хүндрэлтэй асуудлуудыг хамтран шийдэж байхыг онцоллоо.

Хан-Уул дүүрэг дэх ОСНААУГ-ын “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-10”-ын үйл ажиллагаа болон өвөлжилтийн нөхцөл байдалтай Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгч, Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, ИТХ-ын Төлөөлөгч, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, Тохижилт, үйлчилгээний төвийн захирал Ц.Эрдэнэбаатар, Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Лхагвабаатар, Тохижилт, үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Бат-Эрдэнэ болон холбогдох албаны хүмүүс нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, оршин суугчдын санал хүсэлтийг сонслоо.