Хан-Уул
Мэдээлэл

“ХҮҮХДИЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ-ХЭВ ХАШМАЛ” ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ

ХУДНЭмнэлгийн захиргаанаас Хэв Хашмал ХХКомпанитай хамтран “Хүүхдийн сайн сайхны төлөө” төслийг амжилттай хэрэгжүүллээ.

Хэв Хашмал ХХКомпанийн хамт олон өөрийн байгууллагын үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойн арга хэмжээний хүрээнд тус эмнэлгийн Яаралтай тусламж, хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт нэн шаардлагатай байгаа  тарианы шахуурга, дуслын автомат шахуурга, хүнд хүүхдийн мониторын суурь бүхий  хяналтын монитор, 4 нэр төрлийн 19 ширхэг 33 сая төгрөгний эмнэлгийн тоног төхөөрөмжийг хандиваар нийлүүллээ.

Ингэснээр эрчимт эмчилгээний хүүхдүүдэд хийгдэх эмчилгээний хүлээгдэл багасч, үйлчилгээний чанар хүртээмж сайжрах юм.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.