Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь иргэдэд эерэг хандлага, эрүүл зөв дадал хэвшил бий болгох зорилгоор амьдрах ухааны боловсролын сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг билээ.
Уг үйл ажиллагааны хүрээнд 2 дугаар сард:
-Эрүүл зѳв хооллолт
-EQ буюу сэтгэл хѳдлѳлѳѳ удирдах чадвар
-Тѳлѳвлѳлт
-Стрессийг зохицуулах нь
-Эерэг хандлага
-Цагийн менежмент
-Өөртөө итгэх итгэл
-Хуримтлал ба хадгаламж
– Амжилтын нууц зэрэг сэдвүүдээр 8 байгууллага,хамт олон, 4 хорооны 594 иргэнд хүрч сургалт зохион байгууллаа.
Сургалтад хамрагдсан:
-Монгол Билиг Оюун Цогцолбор олон улсын хѳтѳлбѳртэй сургууль
-Онцгой байдлын Гал түймэр унтраах аврах 30,65 дугаар анги
-Хүүхдийн клиник сувилал 4
-12 дугаар цэцэрлэг
-5,6,7,8 дугаар хороо
– Гоо сайхан,Компьютер, Оёдол эсгүүрийн ангийн суралцагчид, иргэд, албан хаагчдад талархал илэрхийлье.
Иргэд та бүхэн ч манай сургалтад хамрагдах боломжтой.Манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.