Хан-Уул
Мэдээлэл

МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ЗӨВШӨӨРСӨН БУЮУ ХОРИГЛОСОН БҮСИЙН ХИЛ ХЯЗГААР ШИНЭЧЛЭГДЭН БАТЛАГДСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн буюу хориглосон бүсийн хил хязгаарыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 21/06 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан.

Тогтоолоор дүүргийн 12 дугаар хорооны Малчин, Өлийн ам, таван толгой, цоохор, цагаан эргээс бусад хэсэгт мал аж ахуй эрхлэхийг хориглосон.

Хориглосон бүс дэх мал бүхий иргэдтэй Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон холбогдох газар, хэлтэс, албадын дарга нар уулзаж, мал аж ахуй эрхлэх бүс нутаг болон нүүлгэн шилжүүлэх газрын байршлыг танилцуулж иргэдийн санал хүсэлтэнд хариуллаа.

Дүүргийн 12 дугаар хорооны хориглосон бүсэд 60 өрхийн 1337 толгой мал тоологдсон бөгөөд дээрх өрхийн малыг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс нүүлгэн шилжүүлнэ.

Иргэдийн санал хүсэлт :

  1. Дүүргийн 12 дугаар хорооны зөвшөөрсөн байршилд газар олгуулах;
  2. Мал нүүлгэн шилжүүлэх ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
  3. Мал нүүлгэн шилжүүлэх хугацааг 2019 оны 10 сар болгож өгөөч;
  4. Олгож буй газрын хэмжээг нэмэх, мал багтахгүй гэх мэт