Хан-Уул
Мэдээлэл

СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН БОЛЛОО

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/147 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2019 оны 02 дугаар сарын 24-ны өдөр 15 дугаар сургуулийн зааланд Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн ажилтан, албан хаагчдын дунд “Спортын нөхөрсөг тэмцээн” боллоо.

Тэмцээнд “Удирдлага”-ын, “Түшил”, “Аравт”, “Update”, “Андууд” багууд сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннисний төрлөөр өрсөлдөж Сагсан бөмбөгийн төрөлд 1-р байр “Аравт” баг, Гар бөмбөг болон ширээний теннисний төрөлд 1-р байр “Удирдлага”-ын баг эзэлж, багийн дүнгээр “Удирдлага”-ын баг шалгарч Шилжин явах цомын эзэн боллоо. Гар бөмбөгийн шилдэг эрэгтэй тамирчнаар “Түшил” багийн гишүүн Э.Чамин-Эрдэнэ, шилдэг эмэгтэй тамирчнаар “Андууд” багийн гишүүн Ш.Оюунцэцэг, Сагсан бөмбөгийн шилдэг эрэгтэй тамирчнаар “Аравт” багийн гишүүн Б.Түвшинтөгс, шилдэг эмэгтэй тамирчнаар “Аравт” багийн гишүүн Г.Уранбилэг нар шалгарлаа.