Хан-Уул
Мэдээлэл

ЭРҮҮЛ МЭНД 8/20 ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХҮРЭЭНД ТӨВИЙН ДАРГЫН ЭМЧ, АЖИЛЧДАА СОНСОХ АЯН ЭХЭЛЛЭЭ

Аяны хүрээнд Хан-Уул эрүүл мэндийн төвийн дарга Э.Бодьцэцэг байгууллагынхаа Аж ахуйн албаны ажилчидтай анхны уулзалт харилцан ярилцлагаа хийн тэдний санал сэтгэлдлийг сонслоо. Энэхүү уулзалтын эхэнд Хан-Уул эрүүл мэндийн төвийн дарга Э.Бодьцэцэг өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажил, үйлчилгээний талаар товч мэдээлэл өгч, 2018  онд бүтээн байгуулалтын жил байсан бол 2019 онд албан хаагчдынхаа нийгмийн асуудалд анхаарч ажиллах зорилт дэвшүүлсэнээ онцолсон юм.


Эрүүл мэндийн төв нь наян мянган хүн амд үйлчилгээ үзүүлэх стандарт, бүтэц зохион байгуулалттай байгуулагдсан байгууллага боловч дүүргийн хүн ам нэмэгдсэнээр үйлчилгээний цар хүрээ нэмэгдэх, олон иргэнд хүрч үйлчлэх зайлшгүй шаардлага тулгарсан, үүнээс үүдэн та бүгдийн ажлын ачаалал нэмэгдэх, хүндрэлтэй асуудлууд тулгарч байгаа нь нууц биш юм.Иймээс албан хаагчдын ажлын байрны нөхцөлд дүн шинжилгээ хийх, нэг үйлчилгээний ажилтанд ногдох талбай их байдгаас илүү цагаар ажиллах шаардлага тулгарч байгаа зэрэг асуудлуудыг судлан ажлын цагтаа багтаж ажил үйлчилгээгээ хийж гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх, ачааллыг бууруулахталаар судлан шинэ менежментийг нэвтрүүлэхийг Хүний нөөцийн албанд үүдэгдсэн.

Мөн үйлчилгээний ажилчдын ажлын хувцас, багаж хэрэгсэлээр хангах, дархлаажуулалт, витаминжуулалтад хамруулах арга хэмжээг цаг үед нийцүүлэн зохион байгуулахыг Аж ахуйн албаны даргад даалгалаа.
Үйлчилгээний ажилчдын ажлын байрууд, угаалгын өрөөг ажиллуулахыг Мэргэжлийн хяналтын газраас хориглосонтой холбогдуулан подволыг ЗДТГазрын туслалцаатайгаар бүрэн хэмжээгээр засах төлөвлөгөөтэй байгаа зэрэг орчин нөхцөлийг дээшлүүлэх, хувь хүний нийгмийн асуудалтай холбогдсон олон сэдвээр нээлттэй ярилцсан, уулзалт зөвлөгөөн боллоо.