Хан-Уул
Мэдээлэл

ИРГЭДИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО

Хан-Уул дүүргийн Албан бус – Насан туршийн боловсролын төвөөс зохион байгуулж буй хууль, эрх зүйн боловсрол олгох сургалт нь  иргэдийн эрх зүйн мэдлэг боловсролын дээшлүүлэх, эрх зүйн хувьд чадавхижуулах, иргэдэд хуулиар олгогдсон эрх, боломжийг үр дүнтэй ашиглах нөхцлийг нэмэгдүүлэх зорилготой.

Иймд  иргэдэд зориулан эрх зүйн сургалт, сурталчилгаа явуулахдаа хууль хяналтын байгууллага, сургууль, олон нийт, хамт олон, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, тэдний бодит хэрэгцээ шаардлагад нийцүүлэхээс гадна тодорхой зорилтот бүлгийн насны онцлог, тэдний хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлага туршлага,  үйлчилгээ авах боломж зэргийг харгалзан аль болох адил тэгш оролцоог хангасан энгийн ойлгомжтой, хялбаршуулсан хэлбэрээр сурган хүмүүжүүлэх арга зүйд илүү тохирсон сургалтын хөтөлбөрт тулгуурлан зохион байгуулах нь үр дүнгээ өгдөг.

Манай байгууллагад ирүүлсэн  захиалгат сургалтуудын хуваарийн дагуу “Хөдөлмөрийн тухай хууль” “Зөрчлийн тухай хууль” “Боловсролын тухай хууль” “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль” “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль” “Нийгмийн даатгалын тухай хууль” “Жендэрийн эрх тэгш байдлын тухай хууль” зэрэг сэдвээр сургалт зохион байгуулж, “Монгол Билиг Оюун”  Олон улсын хөтөлбөртэй сургууль, 218-р цэцэрлэг, Улсын бүртгэлийн хэлтэс,  ЕБ-ийн 26-р сургууль, 35-р цэцэрлэг, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, 13-р, 5-р хороод  зэрэг албан байгууллагатай хамтран ажиллаж,  цаашдын арга хэмжээний хөтөлбөрийг төлөвлөж хэрэгжүүлэх зорилтыг тавьж ажилласаар байна.