Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолын хүрээнд зохион байгуулагдаж буй хүүхдийн спортын VI наадмын өвлийн төрөл болох гүйлтийн тэшүүрийн шигшээ тэмцээн 2019 оны 3 дугаар сарын 01-03 ны өдрүүдэд хандгайтын мөсөн талбайд явагдаж нийт хот, хөдөөгийн 16 байгууллагаас шалгарсан 100 гаруй тамирчид хурд хүчээ сорин өрсөлдлөө.
Тус тэмцээнд дүүргийн өсвөрийн шигшээ багийн тамирчин А.Бүрэнбаяр 15-16 насанд 500 м, 1000м, 1500м зайд тус бүрд мөнгөн медаль, А.Солонго охидын 15-16 насанд 500м мөнгө, 1000м, 1500м-ийн зайд тус бүрд хүрэл медаль, 9-10 насны охидын ангилалд Б.Ингүүн 300м, 500м-ийн зайд уралдаж 4-р байрт шалгарлаа.

