Хан-Уул
Мэдээлэл

2 ДУГААР САРЫН КОМПЬЮТЕРИЙН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

ХУД Албан бус-Насан туршийн боловсролын мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын хүрээнд компьютерийн анхан, дунд, гүнзгий шатны сургалтыг бүхий л насны иргэдэд тогтмол зохион байгуулдаг.

Уг үйл ажиллагааны хүрээнд 2 дугаар сарын компьютерийн сургалт 2019.02.11-02.28 хүртэл 14 хоногийн 120 цагийн сургалт зохион байгуулагдлаа.

Анхан, дунд шатны сургалтад  25-64 насны 10 иргэн хамрагдаж амжилттай төгсөж, гэрчилгээгээ гардан авав.

Тус сургалтаар анхан шатны сургалтад хамрагдсан иргэд

  • Microsoft office Word програм
  • Microsoft office Excel програм
  • Microsoft office Power point програм дээр ажиллаж сурхаас гадна
  • Интернэт хэрэглээ, майл хаяг нээх, майл илгээх, youtube-ээс бичлэг татах зэрэг чадварыг эзэмшсэн бол


Дунд шатны сургалтад хамрагдсан иргэд

  • Photoshop програм дээр Өргөмжлөл, урилга, banner, цээж зураг янзлах, зураг эвлүүлэх, хуучин зураг сэргээн засах зэрэг чадварыг эзэмшсэнНийт төгсөгчиддөө амжилт хүсье. Иргэн та ч манай сургалтад хамрагдах боломжтой.

    Та манай сургалтанд бүртгүүлэхдээ

  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Хорооны тодорхойлолт
  • Цээж зураг 1 хувь