Хан-Уул
Мэдээлэл

“ХООЛООР СУВИЛАХУЙ-ЭМГҮЙГЭЭР ЭМНЭХҮЙ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

“Хүүхдийн клиник сувилал -4” нь 1.5-2.6 хүртлэх настай цус багадалтай, рахиттай, жингийн хоцрогдолтой гэх мэт архаг суурь өвчтэй хүүхдүүдийг хоол эмчилгээ, уламжлалж, нөхөн сэргээх эмчилгээгээр сувилан эрүүлжүүлдэг бөгөөд сувиллын үйл ажиллагаагаа танилцуулах, туршлага солилцох “ХООЛООР СУВИЛАХУЙ-ЭМГҮЙГЭЭР ЭМНЭХҮЙ” нээлттэй хаалганы өдөрлөгийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр зохион байгууллаа.

Өдөрлөгт хамтран ажилладаг: -Өсвөр үе ОНӨААТҮГ, “Хан брэнд” ХХК, “Атар өргөө” ХХК нар оролцож бүтээгдэхүүн үйл ажиллагаагаа танилцууллаа.

Өдөрлөгийн зочдоор Хан-Уул дүүргийн ИТХ-ын хууль зүйн хэлтсийн дарга Т.Алтанцоож, ХУД-ын Боловсролын хэлтэсийн мэргэжилтэн Д.Чинбаатар, Цахирмаа сүлжээ цэцэрлэгүүдийн эрхлэгч, арга зүйч, тогооч нар сувилалд хүүхдээ хамруулдаг эцэг эхчүүд оролцлоо.