Хан-Уул
Мэдээлэл

“НЭГ ЗҮРХ-НЭГ НИЙСЛЭЛ” АЯН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“НЭГ ЗҮРХ-НЭГ НИЙСЛЭЛ” аяны хүрээнд Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Хан-Уул дүүргийн Улсын  бүртгэлийн хэлтсийн хамт Хэн-Уул дүргийн 9 дүгээр хорооны ажлын албатай хамтран тус хорооны зорилтод бүлгийн 3 өрх, дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоны тэргүүн н.Уранцэцэг, дүүргийн нийтлэг үйлчилгээний газрын 2 үйлчлэгч эмэгтэйчүүдэд  1 удаагийн хүнсний хэрэглээний зүйлсийг гардуулан өглөө.

Тус  зорилтот бүлгийн 6 эмэгтэйчүүд нь  Өрх толгойлсон эмэгтэй (0-16 насны 4 хүүхэдтэй), Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй 2 өрх, тэргэнцэртэй 2 иргэн хамрагдсан ба  нийт 300000 төгрөгийн хүнсний тусламжийг үзүүллээ.

Хүнсний тусламжид:  Өрх тус бүрт Гурил 10 кг, гоймон 3 кг, 2 сахар, сүү, чихэр, хүнсний агуулах сав, будаа 5 кг зэрэг 1 удаагийн хүнсний хэрэглээгээр хангаж ажиллалаа. Бүртгэлийн хэлтсийн дарга С.Оюун-Эрдэнэ, ИБТ-ийн дарга Д.Оюунтуяа нар гардуулан өглөө.