Хан-Уул
Мэдээлэл

МЭНДЧИЛГЭЭ

Хан-Уулаа түшиж, хатан Туулаа эмжин налайсан Хан-Уул дүүргийн иргэд та бүхэндээ айлчлан ирж буй шинэ оны баярын мэндийг хүргэж, айл өрх бүхэнд аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Улиран одож буй 2019 он Хан-Уулчууд бидний хувьд эхлүүлсэн томоохон ажлуудын үр дүн гарч, 5 цэцэрлэг, 2 сургууль, 2 эмнэлэг, 4 км зам ашиглалтанд орж, 1110 залуу хос гал голомтоо асааж, 5513 хүүхдээр ам бүл нэмсэн амжилт бүтээлээр арвин, ажил үйлсээр өөдрөг сайхан жил байлаа.

Амжилт бүтээл, аз жаргалыг дагуулан ирж буй 2020 он айл бүхэнд инээд бэлэглэсэн, ажил үйлсэд нь амжилт билэгдсэн, аз хиймортой сайхан он байхын ерөөл айлтгая.

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА  Ж.АЛДАРЖАВХЛАН