Хан-Уул
Мэдээлэл

“ДЭМ ДЭМЭНДЭЭ 2” АЯНД “НОМИН ХОЛДИНГ” ХХК НЭГДЭЖ ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 400 ӨРХӨД ХҮНС, АХУЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ

Коронавируст цар тахлын нөлөөллийн улмаас ажлын байр нь түр хаагдсан, орлого нь тасарсан айл өрхүүдэд тусламж үзүүлэх зорилгоор “Дэм дэмэндээ 2” аян нийслэлийн хэмжээнд үргэлжилж байна. Энэхүү аяныг үндэсний үйлдвэрлэгчид, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй аж аж ахуйн нэгж дэмжин, тусламж, дэмжлэг шаардлагатай байгаа нийслэлийн 4000 айл, өрхөд тусламжийн багц хүргүүлж байгаа юм.

“Дэм дэмэндээ 2” аяны үргэлжлэл болж “Номин Холдинг” ХХК Хан-Уул дүүргийн 400 өрхөд хүнсний багцын тусламж үзүүлж, өнөөдөр хүлээлгэн өгөв.

Хүнс, ахуйн хэрэглээний тусламжийн багцын Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Г.Батсайхан, Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Цэрэн болон Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Өнөбат, “Номин Холдинг” ХХК-ийн Борлуулалт, маркетинг хариуцсан дэд захирал С.Мягмардорж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албаныхан хүлээлгэн өглөө.

Хан-Уул дүүргийн Онцгой комиссоос өнгөрсөн хугацаанд дүүргийн зорилтот бүлгийн 8352 өрхийн 30.000  гаруй иргэнд  хүнс, түлшний тусламж үзүүлээд байна.

Цаашид дүүргийн зорилтот бүлгийн иргэд буюу хүнс, тэжээлийн дутагдалд орох эрсдэлтэй өрхүүддээ тусламжийг шат дараатай зохион байгуулан ажиллана.
Бид бүхний ажлыг дэмжин иргэдэд шаардлагатай хүнс, ахуйн хэрэглээний тусламж үзүүлсэн “Номин Холдинг” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.

Хан-Уул дүүргийн Онцгой комисс