Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРЭГ ДЭХ ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ ТУСГАЙ НӨХЦӨЛ ШААРДЛАГЫГ ХАНГУУЛЖ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ШАЛГАЛТ ХИЙЖ, ЗӨВЛӨН ТУСАЛЖ АЖИЛЛАЛАА

Монгол улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 45 дугаар тогтоолоор батлагдсан “Коронавируст халдвар (Ковид-19) тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”, Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 18 дугаар тушаалаар батлагдсан “Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд даргын баталсан 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01/48 дугаар “Зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх удирдамж”-ийн хүрээнд дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс 2021 оны 02 дугаар сарын 27-оос, 2021 оны 03 дугаар сарын 02-ны хооронд дүүргийн нутаг дэвсгэрт байрлах томоохон 14 худалдааны төв, 10 сүлжээ дэлгүүрийн 21 салбар дэлгүүрүүд хяналт тавьж 34 аж ахуйн нэгж байгууллагад УОК-оос гаргасан түр журмыг хүргүүлж, 22 худалдааны байгууллагад улсын байцаагчийн зөвлөмж хүргүүлж, биелэлтийг хангуулан ажиллалаа.
Таны эрүүл мэнд, Таны хариуцлага