Хан-Уул
Мэдээлэл

ХУУРАЙШИЛТЫН УЛИРАЛД БОЛЗОШГҮЙ ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ!

“Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлнэ.
Хуурайшилтын үе эхэлсэнтэй холбогдуулан ИРГЭН танд дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийн хүргэж байна.
 -Хавар, намрын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх
 -Тамхи, шүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх
 -Дууссан гал, асаагуурыг хээр, хөдөө ил задгай хаяхгүй байх
 -Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх
 -Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах
 -Айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байж, өнжмөл шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх
-Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж, өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлээрэй.
Түүнчлэн объектийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй, гэртээ цоожилж үлдээхгүй байх, аюулгүй орчныг бүрдүүлэх, шүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхээргүй газарт байлгах, ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг Хан-Уул дүүргйин Онцгой байдлын хэлтсээс сэрэмжлүүлж байна.