Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо буюу Био комбинатын “Жишиг өрхийн эмнэлэг”-ийн шинэ барилга ашиглалтад орж, тун удахгүй иргэддээ үйлчилгээ үзүүлэхэд бэлэн болоод байна.
Улсын төсвийн 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан 2 давхар тус өрхийн эмнэлэг ашиглалтад орсноор Хан-Уул дүүргийн алслагдсан хороодын иргэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ авах нөхцөл бүрдэж байгаа юм.
