Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 12 ДУГААР ХОРООНЫ “ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ”-ИЙН ШИНЭ БАРИЛГЫГ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭН АВЧ ТУН УДАХГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЛҮҮЛЭХЭД БЭЛЭН БОЛООД БАЙНА

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо буюу Био комбинатын “Жишиг өрхийн эмнэлэг”-ийн шинэ барилга ашиглалтад орж, тун удахгүй иргэддээ үйлчилгээ үзүүлэхэд бэлэн болоод байна.

Улсын төсвийн 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан 2 давхар тус өрхийн эмнэлэг ашиглалтад орсноор Хан-Уул дүүргийн алслагдсан хороодын иргэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ авах нөхцөл бүрдэж байгаа юм.