Шалгалтыг Монгол Улсын Засгийн газрын гишүүд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын удирдлага, албан тушаалтан нар хамтран Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй ресторан кафе, баарны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, халдвар хамгааллын мөрдөлтийг сахиулах арга хэмжээ авч ажиллаж байна.


Шалгалтын явцад ресторан, баар, кафе нь шаардлагатай цэгүүдэд гар халдваргүйжүүлэгч байршуулаагүй, үйлчилгээний танхимын ширээ хоорондын зайг 2 метрээс доошгүй, ширээнд суудал алгасч суухаар тооцон ширээ сандлыг байршуулаагүй, халдвараас сэргийлэх зөвлөмж зааврыг шаардлагатай хэсгүүдэд байршуулаагүй, ажиллагсад халдвар хамгааллын хэрэгслийг бүрэн хэрэглэж хэвшүүлээгүй, сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах шаардлага хангасан өрөөг бэлтгээгүй, тусгай “VIP” өрөөний талбайн багтаамжийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцож үйлчилдэггүй зэрэг зөрчил дутагдал гаргаж байсныг илрүүлж, хугацаатай албан шаардлагыг хүргүүлэн түр журмыг мөрдүүлэх арга хэмжээг авч, стандартын ангилал зэрэглэлийн шаардлагыг хангаагүй ресторанд арга хэмжээ авч ажиллаж байна.