Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/161 Тамхи худалдах тусгай зөвшөөрөл сунгах, шинээр олгох, хүчингүй болгох тухай

2021 оны 04 сарын 02-ны өдөр                          Дугаар А/161                                 Улаанбаатар хот

Тамхи худалдах тусгай зөвшөөрөл

сунгах, шинээр олгох, хүчингүй болгох тухай

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Тамхины хяналтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Ерөнхий боловсролын  сургуулийн  хичээлийн  болон  дотуур  байрнаас 500 метрээс хол  зайд  байрлаж,  худалдааны  газрын  стандартын  шаардлагыг  хангасан,  тамхи   худалдах  тусгай   зөвшөөрөл   шинээр   олгох  иргэн, аж   ахуйн  нэгжийн   жагсаалтыг   нэгдүгээр,   тусгай зөвшөөрлийн  хугацааг   сунгах   иргэн,  аж   ахуйн   нэгжийн    жагсаалтыг   хоёрдугаар,   тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох иргэн, аж ахуйн нэгжийн жагсаалтыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Тамхины хяналтын  тухай хуулийн холбогдох зүйл заалтыг мөрдөж ажиллахыг иргэн, аж ахуйн нэгжид, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газар /хурандаа Д.Манлайбаатар/-т, Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-д, хороодын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
  1. Захирамжийн хэрэгжилтэд  хяналт  тавьж, зохион байгуулалтын удирдлагаар хангаж ажиллахыг Засаг даргын орлогч /А.Амартүвшин/-д даалгасугай.

 

                                    ЗАСАГ ДАРГА                                   Ж.АЛДАРЖАВХЛАН