Хан-Уул
Мэдээлэл

Хан-уул дүүргийн засаг даргын тамгын газар “Юнител” ХХК-тай хамтран 10.000 сурагчдыг “дататай дугаар”-тай болголоо

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар Юнител” ХХК-тай сурагчдын цахим хичээлийн хоцрогдол үүсгэхгүй байх үүднээс хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулж, төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 5-12 дугаар ангийн 10.000 сурагчид “ДАТАТАЙ ДУГААР” олголоо.     

Мөн дүүргийн зорилтот бүлгийн өрхүүдийнхээ судалгаанд тулгуурлан олон хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйчүүдийн сургуулийн насны хүүхдүүдийг зурагттай болгож, теле хичээлээсээ хоцрогдолгүй, суралцах нөхцөлөөр хангаж өглөө.

Өнөөдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан сурагчдын төлөөлөлд дата дугаарын эрх, телевиз зэргийг хүлээлгэн өгч  “Бага ангийн 1-2 дугаар ангийн сурагчид цахим орчинд хичээлээ давтах, багштайгаа мэдээлэл солилцох, төгсөх ангийн сурагчид элсэлтийн ерөнхий шалгалтандаа бэлтгэх зайлшгүй шаардлага тулгараад буй энэ цаг үед  сургуулийн насны хүүхдүүд хичээл хоцрогдолгүй байх боломж бүрдэж, теле болон цахим хичээлд хамрагдах хүрээгээ сайжруулахад боломж нөхцөлөөр хангахад хамтран ажиллаж байгууллагуудад талархал илэрхийлье” хэмээв.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар