Хан-Уул
Мэдээлэл

АЛБАН БУС-НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВИЙН АЛБАН ХААГЧДАД АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАЛААРХ МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв ,Боловсролын хэлтсийн хүсэлтийн дагуу Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсээс төрийн болон хувийн хэвшлийн сургууль цэцэрлэгийн захирал, эрхлэгч , сургалтын менежер ,арга зүйч, нийгмийн ажилтан Албан бус-Насан туршийн боловсролын төвийн албан хаагчдад авлигын эсрэг хууль тогтоомж, авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг зохион байгууллаа.

 Сургалт

  1. Авлига, авлигын шалтгаан, нөхцөл
  2. Авлигын хор уршиг ба ангилал
  3. Нийтийн болон хувийн ашиг сонирхол, ашиг сонирхлын зөрчил
  4. Авлигын гэмт хэрэг, төрөл, хариуцлага  зэрэг агуулгын хүрээнд явагдаж нийт 234 албан хаагч хамрагдсан байна.