Хан-Уул
Мэдээлэл

Сургалтын байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдэж байна

 “ЕБС-ийн давтлага зохион байгуулах үйл ажиллагаанд шалгалт хийх тухай” МХЕГын дэд даргын баталсан 2021 01/101 дүгээр удидамжийн дагуу ХУДЕБ-н 115,130, Оном ,Арвист хангай , Аварга ахлах сургуулиудад БХУБ нар төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийв. Шалгалтад хамрагдсан сургуулиуд БШУны сайдын 171 дүгээр тушаалын дагуу бүх бэлтгэл, зохион байгуулалтыг ханган ажиллаж байв. Зөрчил: 115 -р сургууль бохирдсон маск хаях битүүмжилсэн хогийн сав байхгүй,тусгаарлах өрөөнд халуун хэмжигч байхгүй байсныг арилгуулах арга хэмжээ авч ажиллалаа. 115-р сургууль 4000м2 130-1200м2 Оном-800м2 Аварга-3000м2 Арвист хангай-6500 м2 нийт 15500 м2 талбайд халдваргүйжүүлэлт хийсэн.