Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүрэг дэх /ковид-19/-ийн хяналт шалгалтын мэдээ /2021.05.25-05.26-ны өдөр/

Вакцины хяналт шалгалт: МХЕГын даргын баталсан 01/45 тоот удирдамжийн хүрээнд 12, 223, 67, 250, цэцэрлэгүүдийн Дархлаажуулалтын цэгүүдэд ЭЧХУАБ, ЭАХХХУБ, ЭББХУБ нар хяналт тавьж ажиллалаа. Вакцины дараах урвал хүндрэл бүртгэгдээгүй, Вакциныг зааврын дагуу зохих хэмд хадгалж хэрэглэж байна. Эмнэлгийн ажилтнуудад тарилгын аюулгүй байдал, вакцин хадгалалт тээвэрлэлт, буцаалт, халдвар хамгааллын дэглэмийг баримталж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.12 -р цэцэрлэгүүд эмч ажилчид нүүрний хаалт зүүгээгүй, Хорооны ажилчид хамгаалалтын хувцас бүрэн өмсөөгүй 223-р цэцэрлэг яаралтай тусламжийн эм тарианы өрөөнд термометр байрлуулаагүй зэрэг зөрчил байна.

МХЕГын даргын баталсан 01/95 тоот удирдамжийн хүрээнд Нарны тосгон ХХК-ийн эмнэлэг болон ХУД-ийн Нэгдсэн эмнэлгүүдэд у/с-х шалгалт хийлээ. Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар Нарны тосгон ХХК-ийн эмнэлэгт албан шаардлага хүргүүлж, шалгалтын дүнг НМХГын ЭМХ-ын хэлтэст хүргүүллээ.  Хэсгийн ахлагч нартай хамтарсан хязгаарлалт тогтоогоогүй, үйлчилгээний хяналт шалгалтын мэдээ: НЗДын А/357 дугаар захирамжийн хүрээнд 1-21 хорооны нутаг дэвсгэрт 81 чиглэлийн 136 объектын үйл ажиллагаа, үйлчилгээнд холбогдох улсын /ахлах/ байцаагчид, хэсгийн ахлагчид хяналт тавьж ажиллав. Орох хэсэгт ажилтан болон үйлчлүүлэгчийн COVID 19 QR verity апликейшнээр QR код уншуулж, вакцины тун бүрэн авсан эсэх, эмнэлгийн магадлагааг шалгавтрүүлэх ажилтан томилж ажиллуулаагүй – /1/ 10 хороо: Морин-гийн замд байрлах банштай цай Ажилтан, үйлчлүүлэгчдийн биеийн халууныг хэмжээгүй -/2/ 18 хороо: Номун хишиг дэлгэрэх ХХК-ний Хишиг эмийн сан, Нова мебель дэлгүүр  Үйлчлүүлэгч хоорондын зайг 2м-ээс доошгүй байхаар тэмдэг тэмдэглэгээ хийгээгүй, хүний бөөгнөрөл үүсгэсэн – /1/ 10 хороо: Морингийн замд байрлах банштай цай  НЗДын А/380 дугаар захирамжийн хүрээнд үйл ажиллагаа эхлүүлсэн: Кофе шоп-3  Ресторан, кафе, сүлжээ , хоолны газар-17  Зочид буудал-1  Амралтын газар-5 нийт 38 объектод хяналт хийхэд илэрсэн зөрчилгүй. Урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт: Дүүргийн хэмжээнд 10 объектын 17862 мкв талбайд урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт хийхэд хяналт тавьж ажиллалаа.