Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүрэгт “Бүх нийтийн мод тарих Үндэсний өдөр” арга хэмжээ үргэлжилж байна.

Хан-Уул дүүргийн хэмжээнд “Бүх нийтийн мод тарих Үндэсний өдөр” арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байгаа билээ. 2021 оны 05 сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн иргэдийн санал, санаачилгаар 6 дугаар хороонд байрлах Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон 14 дүгээр хорооны 165 дугаар цэцэрлэгийн хашаанд нийт 100 ш АГЧ модыг хандивлан тарьж, суулгалаа.Мөн тус арга хэмжээний хүрээнд иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах тэр дундаа гэр хорооллын айл өрхийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, өрхийн бичил бизнесийг дэмжих зорилгоор 10 болон 16 дугаар хорооны 100 айл өрхөд 750 ширхэг чацаргана, 250 ширхэг үхрийн нүдний суулгацыг олгож, тарьж ургуулах арга технологи болон бусад зөвлөгөөг өгч, шаардагдах хар шороо, бордооны холимгыг олгоод байна. Жимс, жимсгэний бут, сөөгийг тарьж ургуулах айл өрхийг сонгохдоо тэдгээрийн туршлага, сонирхолд үндэслэн сонгосон.