Хан-Уул
Тендерийн урилга

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

 

2021 оны 06 дугаар сарын 14

 

  1. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар нь Дүүргийн төсвийн хөрөнгөөр санхүүжих нөхөн сэргээлтийн ажлын зөвлөх үйлчилгээ хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

  1. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь: ’’Туул голын сав газарт, Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт уул уурхайн улмаас эвдэрсэн газрын хэмжээг тодорхойлох, нөхөн сэргээлтийн менежментийн төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ боловсруулах зөвлөх үйлчилгээ’’-ний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил.

 

  1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах” тухай хуулийн 14-16 зүйлийн холбогдох шаардлагыг хангасан байхаас гадна уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

  • Байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга, Улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Засгийн газар болон олон улсын байгууллагатай хамтарч ажиллаж байсан бол давуу тал болно
  • Ижил төстэй ажлын туршлагын дэлгэрэнгүй мэдээлэл, нотлох баримт
  • Жилийн эцсийн баталгаажсан санхүүгийн тайлан /сүүлийн 2 жил: 2019, 2020 он/
  • Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлсөн эсэхийг нотлох татварын байгууллагын тодорхойлолт.

    Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

  1. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 06.23-ны өдрийн 10 цаг хүртэлх хугацаанд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2021.06.23–ны өдрийн 10 цаг 30 минутын дотор ирүүлнэ үү.

  1. Зөвлөхийн саналын баримт бичгийг Тендерийн материалыг Цахим худалдан авах ажиллагааны систем (www.tender.gov.mn) хаягаар өөрийн ААН-ийн хувийн нууцлалын кодыг ашиглан нэвтэрч цахим хэлбэр (pdf)-ээр илгээнэ. Цахим систем ашиглан илгээх нийт файлын хэмжээ 100 Mb, нэг файлын хэмжээ 15 Mb байна.

Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Засаг даргын Тамгын газрын байр, 6 давхарт 606 тоот өрөө, Худалдан авах ажиллагааны алба, утас: 70009011