Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүрэгт худалдаа ,үйлчилгээний байгууллагуудын халдвар хамгаалалд хяналт тавих хамтарсан багийн шалгалт явагдаж байна

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга, НЦУГ-ын дарга, НМХГ-ын дарга нарын хамтран баталсан Худалдаа, үйлчилгээний газруудад халдвар хамгааллын дэглэм, тусгай нөхцөл шаардлага, цагийн хязгаарын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх хуваарийн дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргын удирдамж үүрэг чиглэлээр дүүргийн 8 хорооны нутаг дэвсгэрт ХУД дэх цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтсээс 21:00-01:00 цагийн хооронд ажиллах цагдаагийн 16 алба хаагч, Мэргэжлийн хяналтын хэлтсийн 8 улсын /ахлах/ байцаагч нэгдсэн үүрэг чиглэл авч хяналт шалгалтанд гарлаа.