Хан-Уул
Мэдээлэл

“Алпа рентал сервес Монголиа” ХХК-ийн хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Хан-Уул Нэгдсэн эмнэлэгт амьсгалын аппарат хандивлалаа

“RSM” ХХК -ийн хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Хан-уул Эрүүл мэндийн төвд зөөврийн хүчилтөрөгчийн аппарат хандивлалаа
Ковид-19 үед хавдартай өвчтөнүүдэд болзошгүй эрсдэл тулгарахад яаралтай ашиглах амьсгалын аппаратын хүрэлцээ муу байгаа энэ цаг үед авто машины түрээсийн үйлчилгээ явуулдаг “RSM” ХХК -ийн жолооч нар нэгдэн Хан-уул Эрүүл мэндийн төвд зөөврийн хүчилтөрөгчийн аппарат өглөө.
Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч, Шуурхай хариу арга хэмжээний багийн ахлагч А.Амартүвшин хүлээн авч, цар тахлын эсрэг хамтдаа хүчин зүтгэж, Шуурхай хариу арга хэмжээний багийн бүрэлдэхүүнд жолоочоор ажиллах явцад амьсгалын аппаратын хэрэгцээ их байгааг мэдрээд сэтгэлийн хандив өргөсөн явдалд талархал илэрхийлж, та бүхэнд ажлын амжилт хүсье хэмээв.