Хан-Уул
Мэдээлэл

ЦАР ТАХЛЫН ҮЕД АЖ АХУЙ ЭРХЛЭГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СЭРГЭЭХ ХӨТӨЛБӨР, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР, АХМАДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРИЙН САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний  01 дүгээр тогтоолоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүд батлагдсан. 

           Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүгийн эргэн төлөлттэй дэмжлэгийн талаарх мэдээллийг 2021 оны 05 дугаар  сарын 03-24 хооронд бүх төрлийн мэдээллийн сувгууд болон цахим хэлбэрээр нээлттэй зарласан. Энэ хугацаанд хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ илгээсэн 159 төсөл ирснийг 2021 оны 05 дугаар сарын 24-нөөс 06 дугаар сарын 04-ийг хүртэл 2 ажлын хэсэг гарган халдвар хамгаалалтын дэглэмийн үед хамгаалалтын хувцас, бээлий, малгай, маск, гар ариутгагчийг байнга хэрэглэж, үйл ажиллагаа явуулж байгаа ажлын байртай танилцаж, явцын хяналтын тэмдэглэлийг хөтлөн ажилласан. 

           Энэхүү ажлын хүрээнд цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөрт 87 төслөөс 39 төслийн 80 ажлын байр шинээр бий болж 180000000 төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр 37 төсөл ирүүлснээс 18 төсөл 80000000 төгрөг, ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 35 төсөл ирснээс 13 төслийг 36000000 төгрөг нийт 69 төслийн 296000000 төгрөгийн сангийн дэмжлэг олгох болсон.