Хан-Уул
Тендерийн урилга

Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд байрлах хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх нэг цэгийн төвийн тоног төхөөрөмж худалдан авах

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд байрлах хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх нэг цэгийн төвийн тоног төхөөрөмж худалдан авах

Тендер шалгаруулалтын дугаар: ХНХЯ/202101026

          Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд байрлах хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх нэг цэгийн төвийн тоног төхөөрөмж худалдан авах тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

          Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн буюу 2019, 2020 он

Санхүүгийн тайлан шалгах жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 он

Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2019, 2020/

Тендерийн хамт  багц-1 615,600 /зургаан зуун арван таван мянга зургаан зуу/ төгрөг

багц-2 230,946 /хоёр зуун гучин мянга есөн зуун дөчин зургаа/ төгрөг, багц-3 153,454 /нэг зуун тавин гурван мянга дөрвөн зуун тавин дөрөв/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Хүчинтэй байх хугацаа: Тендерийн нээлт хийснээс хойш 58 хоног дуустал хүчинтэй байна.

Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.

Тендерийг 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 09 цаг 30 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 606 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй. Дотоодын давуу эрх тооцно. Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 6 давхар, 606 тоот, Худалдан авах ажиллагааны алба, Утас: 70009011