Хан-Уул
Мэдээлэл

ТАЛАРХАЛ /2021.08.06/

✅АМИН ТОСНЫ ХАМТ ОЛОНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ
• Ковид-19 -ын халдвар энэ хүнд үед Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж буй эмч эмнэлгийн ажилтануудад , эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай байгаа хүчилтөрөгч өтгөрүүлэгч 2 ширхэг / 4 сая төгрөг/ , амин тосны багцын хамт илгээсэн Амин тосны багийн хамт олон санаачлан зохион байгуулсан, АНУ-ын АЙОВА мужид амьдарч буй Батчулууны Долгорсүрэн нөхдийн хамт 2021 оны 08-р сарын 06-ний өдөр гардуулан өгсөн явдалд чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна.
• Амин тосны багийн гишүүддээ хандан өөрийн эмнэлэгтээ нэн түрүүнд шаардлагатай байгаа хүсэлтээ уламжлан хамтран ажилласан ХУДНЭ-ийн Хүүхдийн тасгийн менежер сувилагч Н.Ариунбилэгт баярлалаа.
 
✅ХАН УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ Б.БУРМААД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ
Эмнэлгийн ажилтануудын баярыг тохиолдуулан Ковид-19 -ын халдварын энэ хүнд үед Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтануудад сэтгэлийн дэм урам зориг нэмж Хан уул дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч Б.Бурмаа 2021 оны 08-р сарын 09-ний өдөр Талх чихэр ХХК-ны бүтээгдэхүүний дээжийг гардуулан өгсөн явдалд чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна.
✅ОУ-ЫН ЧИН СЭТГЭЛИЙН БЭЛЭГ ТТБ-ЫН ХАМТ ОЛОНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ
• Ковид-19 -ын халдвар энэ хүнд үед Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж буй эмч эмнэлгийн ажилтануудын 2-14 насны хүүхдүүдэд Чин сэтгэлийн бэлгийг 2021 оны 08-р сарын 08-ний өдөр гардуулан өгсөн явдалд чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна.
•Хамтран ажилласан ХУДНЭ-ийн Хүүхдийн тасгийн их эмч Г.Энхсаруулд баярлалаа.
Та бүхний цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсэн ерөөе.