Хан-Уул
Мэдээлэл

“Халдварыг тэглэе, хамтдаа сэргийлье!” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байна

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Халдварыг тэглэе, хамтдаа сэргийлье!” уриалгат нэгдсэн арга хэмжээг энэ сарын 16-ны өдрөөс эхлэн долоо хоногийн хугацаатай зохион байгуулан ажиллаж байна.
Коронавирусийн цар тахлын өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, манай улсад шинээр бүртгэгдсэн мутаци хувилбар болох “Дельта” вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх, иргэн бүр өөрсдийн эрүүл мэндийн аюулгүй байдлаа сахин хамгаалах, мөн амны хаалтыг зүүх нь багасч, анхаарал суларч байгаатай холбогдуулан амны хаалтыг хаана ч байсан тогтмол зүүж хэвшүүлэх, ариун цэврийг чанд сахих, өвчлөлд өртөмтгий бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх зэрэг халдварын тархалтыг бууруулах зорилгоор халдвар, хамгааллын дэглэмийг баримтлан сэрэмжлүүлэг бүхий гарын авлага, материалыг тараах болон нааж байршуулан ажиллаж байна.