Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс

Оролцоо төсөл

ХУД-ийн ХХҮХ-ээс Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх *Оролцоо* төслийн бүртгэлийг 8 сарын 16 наас эхэлсэнтэй холбогдуулан Мишээл Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв дээр Н.Ганбат, Г.Доржготов нарын мэргэжилтнүүд ажлын цагаар тогтмол суун ажиллаж өөрийн биеэр ирсэн иргэдийг төрийн үйлчилгээний цахим систем www.e-mongolia.mn ээр дамжуулан бүртгэж байна . Мөн хороодын мэргэжилтнүүдэд цахим хурал хийж мэдээлэл өгөн ХЭБҮйлчилгээ хариуцсан халамжийн мэргэжилтэнтэй хамтран өрх бүртэй утсаар холбогдож 1119 өрхийн 18-34 насны 398 иргэдээс 216 иргэнтэй холбогдоод байна. Мэдээллийг иргэд олон нийтэд нээлттэй хүргэх зорилгоор khan-uul.mn, hanuu.hudulmur-halamj.gov.mn вэб сайт болон Хан-уул дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс фэйж хуудас мөн хороодын фэйсбүүк хуудсаар түгээж, олон нийтийн газар, гудамж,  орцны үүдэнд цаасаар зар гарган ажиллаж байна.