Хан-Уул
Мэдээлэл

Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Oролцоо” төсөл

Залуучуудын хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрт бэлтгэх, ажлын байраар хангах зорилгоор ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хувь хүний хөгжлийн цогц сургалтын хөтөлбөрөөр явагдах “Оролцоо” төслийн хэрэгжүүлж байгаа билээ.  

21 аймаг 9 дүүргээс “Оролцоо” төсөлд хамрагдахаар бүртгүүлж сонгон шалгаруулалтад тэнцсэн 18-34 насны 1000 залуу Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн сургалтын төв, Зэвсэгт хүчний 311 дүгээр анги, Найрамдал цогцолборын сургалтын хотхонд 14 хоногийн хугацаанд хүний хөгжлийн цогц сургалтад хамрагдаж байна.

Хан-Уул дүүргийн хэмжээнд 1-р ээлжид 49 залуу Найрамдал цогцолборт байрлан сургалтадаа хамрагдаж эхлээд байна.