Хан-Уул
Тендерийн урилга

“Нийслэлийн Ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн дулааны шугам, сүлжээг засварлахад шаардлагатай тоног төхөөрмж, сэлбэг худалдан авах”

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2021 оны 09 дүгээр сарын 27
Тендер шалгаруулалтын нэр: “Нийслэлийн Ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн дулааны шугам, сүлжээг засварлахад шаардлагатай тоног төхөөрмж, сэлбэг худалдан авах”
Тендер шалгаруулалтын дугаар: ХУДХААА/202109067 

 

             Хан–Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Нийслэлийн Ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн дулааны шугам, сүлжээг засварлахад шаардлагатай тоног төхөөрмж, сэлбэг худалдан авах”-ыг гүйцэтгэх тухай  үнийн санал ирүүлэхийг  урьж байна.

             Үнийн санал ирүүлэх техникийн тодорхойлолтыг хавсаргасан болно.

             Үнийн саналыг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 30 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр ирүүлнэ.

             Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 11 цаг 00 минут-д нээнэ.

             Тендер хүлээн авах этгээд: Тендерийн материалыг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn) хаягаар өөрийн аж ахуйн нэгжийн тоон гарын үсгийг ашиглан нэвтэрч цахим хэлбэр (pdf)-ээр илгээнэ.

             Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын дагуу тендерт оролцох хураамж 50,000 (тавин мянга) төгрөгийг www.tender.gov.mn–ээр банкны цахим төлбөр тооцооны системийг ашиглан төлнө.

             Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө,

Иргэдэд үйлчлэх төв байр,  6 давхарт 606 тоот,

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба

утас: 70009011

 

www.tender.gov.mn    ,  www.khanuul.mn  ,  www.khanuul.procurement.gov.mn