Хан-Уул
Тендерийн урилга

Спортын цогцолборын зураг төсөл, төсөв боловсруулах

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2021 оны 09 дүгээр сарын 30 
  1. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар нь Дүүргийн төсвийн 2021 оны хөрөнгөөр санхүүжих зураг төслийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь: Спортын цогцолборын зураг төсөл, төсөв боловсруулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил. Зөвлөхийн үйлчилгээг гүйцэтгэхэд хуанлийн 45 хоногийн мэргэжлийн үйлчилгээ шаардагдана.
  1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ.
  • Байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга, Улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Тухайн зураг төслийн ажлыг гүйцэтгэх эрх бүхий тусгай зөвшөөрөл
  • Ижил төстэй ажлын туршлагын дэлгэрэнгүй мэдээлэл /магадлалын ерөнхий дүгнэлт/,
  • Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлсөн эсэхийг нотлох татварын байгууллагын тодорхойлолт.
  • Тухайн төслийг хэрэгжүүлэх инженер техникийн ажилчдын мэдээлэл

      Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

  1. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 10.12-ны өдрийн 11:00 цаг хүртэлх хугацаанд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2021.10.12-ны өдрийн 11:30 цагийн дотор ирүүлнэ үү.

Тендер хүлээн авах этгээд: Тендерийн материалыг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn) хаягаар өөрийн аж ахуйн нэгжийн тоон гарын үсгийг ашиглан нэвтэрч цахим хэлбэр (pdf)-ээр илгээнэ.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө,

Иргэдэд үйлчлэх төв байр,  6 давхарт 606 тоот,

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба

утас: 70009011

www.tender.gov.mn    ,  www.khanuul.mn  ,  www.khanuul.procurement.gov.mn