Хан-Уул
Мэдээлэл

Дэлхий аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох тамирчин, дасгалжуулагч нарт дэмжлэг олголлоо.

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Залуучуудын хөгжил” дэд хөтөлбөрийн 5.4.2 дах заалтын хүрээнд Монгол улсаа төлөөлөн Саудын Араб улсын Жида хотод болох Хүндийн өргөлтийн “Өсвөрийн дэлхийн аварга” шалгаруулах тэмцээнд тамирчин Б.Эрдэнэзулийн дасгалжуулагч багш Ч.Даваадоржид 3,0 сая төгрөгийн, Жудо бөхийн “Залуучуудын Дэлхийн Аварга” шалгаруулах тэмцээнд оролцох тамирчин Б.Сумъяабаярын замын зардалд шаардлагатай 6,840,000 төгрөгийн дэмжлэгийг үзүүлж, амжилт хүслээ.