Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АЖ, АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Урлаг соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр нээж байгаатай холбогдуулан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд хариуцлагын гэрээг дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн газраас танилцуулж, гэрээ байгуулж байна.  Хариуцлагын гэрээний гол зүйлт нь олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах бол урьдчилан дүүрэг, нийслэлийн Онцгой комисст мэдэгдсэн байх, үйлчлүүлэгчдийн тоог хүчин чадлын /суудлын/ 50 хувиас хэтрүүлэхгүй байхаар ширээ, сандлыг цөөлж үйлчилгээний танхимд байршуулах, орох хэсэгт хяналтын ажилтан томилох талаар тусгасан байна.

 Хариуцагын гэрээний биелэлтийг хангуулах чиглэлээр Цагдаа, Мэргэжлийн хяналт, хороо, дүүргийн албан хаагчид амралтын өдрүүдэд ажиллаж байна. Аж ахуй нэгжүүд дээрх хариуцлагын гэрээг байгуулан, мэргэжлийн байгууллагуудаас тавих шаардлагыг чанд мөрдөн ажиллана.Хамтдаа хариуцлагатай байцгаая.