Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүргийн Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан дүүргийн нутаг дэвсгэрт соёл урлаг, спорт, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд хариуцлагын гэрээ байгуулахыг холбогдох хэлтэс, албадын удирдлагуудад чиглэл өглөө

Засгийн газрын хуралдаанаас 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн урлаг соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр нээхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан дүүргийн онцгой комисс хуралдаж, соёл урлаг, спорт, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд хариуцлагын гэрээний шинэчлэгдсэн заалтуудыг танилцуулж, зөвлөн тусалж, гэрээ байгуулахыг холбогдох хэлтэс, албадын дарга нарт үүрэг өглөө.

Ø Олон нийтийн арга хэмжээ буюу спорт урлагын арга хэмжээ зохион байгуулах газруудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, хариуцлагын гэрээний хэрэгжилтийг хангуулж үйл ажиллагааг нь эхлүүлэх.

Ø Аж ахуй нэгжүүдэд хариуцлагын гэрээний талаар богино хугацаанд мэдээлэл хүргэж, шинэчлэн гэрээ байгуулах.

Ø Гэрээний хэрэгжилтийг хангуулах хяналт шалгалтыг эрчимжүүлэх зэрэг хүлээх хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулж ажиллахыг үүрэгдлээ.