Хан-Уул
Мэдээлэл

Хүүхдийг зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “ШАР ДАРЦАГ” АЯН үргэлжилж байна

Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Хүүхдийг зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/834 дүгээр захирамж болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй “Шар дарцаг” аянд Хан-Уул дүүрэг нэгдсэн. Дүүргийн хэмжээнд төрийн өмчит болон төрийн бус 176 сургууль, цэцэрлэгт “Шар дарцаг”-ийг хэрхэн ашиглах, замын хөдөлгөөнд хэрхэн оролцохтой холбогдуулан хүүхэд, эцэг, эх асран хамгаалагч, багш нарт зориулсан “10 алтан дүрэм”, мэдээлэл, гарын авлага, наалт тараасан.

Мөн “Шар дарцаг” хийх сав болон дарцгийг ерөнхий боловсролын 10, 32, 52, 75, 114, 115 дугаар сургуулиудын явган хүний гарцтай хэсэгт тогтоон байршуулсан. “Шар дарцаг” аяныг сурталчлан таниулах зорилгоор дүүргийн 21 хороодын цахим хуудас болон сургууль, цэцэрлэгүүдийн цахим хуудас, эцэг эх, асран хамгаалагчдын цахим хуудсуудаар тухай бүр түргэн шуурхай мэдээлж ажиллаж байна.

“Шар дарцаг” аяны мэдээллийг дүүргийн 16 дугаар хорооны нисэхийн тойрогт байрлах самбар болон 19-н гүүрэн гарцад уриалга бүхий постер байршуулсан. Аяны холбогдолтой 2 төрлийн видео шторкийг 3 дугаар хороонд байрлах “Таван богд” ХХК болон 20 дугаар хороонд байрлах “БСБ” ХХК-ийн лед дэлгэцээр тус тус цаг тутам мэдээллийг хүргэж ажиллаж байна.