Хан-Уул
Мэдээлэл

“Оны шилдэг”-ээр Хан-Уул дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөл болон “Мишээл групп” ХХК-ууд шалгарлаа. /2021.12.03/

Нэгдсэн Үндэстний байгууллагаас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэхүү өдрөөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Үндэсний зөвлөлийн 2021 оны 3 дугаар хуралдаан зохион байгуулагдаж, 2021 онд хэрэгжүүлсэн ажлын үр дүн, 2022 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж, “Оны шилдэг”-үүдээ тодрууллаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих, хамгааллыг сайжруулах чиглэлээр тухайн салбар, орон нутагтаа манлайлан ажиллаж, амжилт гаргасан байгууллага, иргэдийг 9 номинацид шалгаруулснаас Хан-Уул дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөл “Оны шилдэг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөл” номинацид, “Мишээл групп” ХХК “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллага” номинацид шилдгээр шалгарсан.