Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ УЛСЫН ШИЛДЭГ ТӨВӨӨР ДЭД БАЙРТ ШАЛГАРЛАА.

БШУЯ-ын харьяа Насан туршийн боловсролын Үндэсний төвөөс 3 үе шаттайгаар зохион байгуулсан 2021 оны Улсын тэргүүний болон шилдэг төв шалгаруулах уралдаанд Т. Рэгзэдмаа захиралтай Хан-Уул дүүргийн Насан туршийн Боловсролын төв УЛСЫН ШИЛДЭГ ТӨВ-өөр дэд байранд шалгарлаа. Бид дүүргийнхээ хүүхэд, залуучууд, иргэдийн боловсролыг дээшлүүлэх, боловсрол нөхөн олгох, иргэдэд мэргэжлийн чиг баримжаа олгох, тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байна.

Туршлага солилцсон ажлууд
1. 2021 оны 12 сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн Насан туршийн боловсролын төвд Булган, Увс, Хэнтий, Говьсүмбэр, Ховд, Дорноговь аймгуудийн Насан туршийн боловсролын төвийн захирал болон багш нар хүрэлцэн ирж төвийн үйл ажиллагаатай танилцаж туршлага солилцлоо.

1. Япон Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) нь Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран хэрэгжүүлж буй “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл ( II шат )”-ийн хүрээнд хэрэгжүүлэх бичил төслийн сонгон шалгаруултын дүнд “Хан-Уул дүүргийн Албан бус- Насан туршийн боловсролын төв”-ийн илрүүлсэн “Сургуулийн насны хүүхдэд зориулсан явуулын сургалт” төсөл шалгарсан болно.


– 2021 оны 12 сарын 15ны өдөр Хан-Уул дүүргийн Насан туршийн боловсролын төвд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо”-ны Ховд дахь салбарын багш ажилчид болон Норвегийн тусламжийн байгууллагын төслийн ажилтан ирж төвийн үйл ажиллагаатай танилцаж туршлага солилцож хэвтрийн болон хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллахдаа анхаарах зүйлс болон хүүхдийн судалгааг хэрхэн хийх, явуулын багшийн хичээлийн багц хэрэглэгдэхүүнтэй танилцаж ганцаарчилсан хичээлийн хөтөлбөр хэрхэн боловсруулах талаар ярилцлаа