Хан-Уул
Мэдээлэл

Хан-Уул дүүргээс Нийслэлийн хөдөлмөрийн аваргууд тодорлоо

✅Жил бүр нийслэл Улаанбаатар хотынхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөлмөр зүтгэл, оюун ухаан, хөлс хүчээ зориулж, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэн, хийсэн ажлаараа хамт олон, дүүрэг, хороо, нийслэлээ манлайлсан хөдөлмөрийн аваргуудаа тодруулдаг уламжлалтай.
✅Нийслэлийн 2021 оны хөдөлмөрийн аваргаар нийт 16 салбараас шилдэг 31 эрхмийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар тодруулж, шагналыг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн нар гардууллаа.
✅Хан-Уул дүүргээс Нийслэлийн 2021 оны “Хөдөлмөрийн аварга”-аар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга М.Цогзолмаа, Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны “Энхбуянт манал” Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч А.Ариунзаяа нар тодорч шагналаа гардан авлаа. Та бүхний цаашдын ажил, хөдөлмөрт өндөр амжилт хүсье.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар