Хан-Уул
Тендерийн урилга

Хэсгийн ахлагч нарын болон төрийн албан хаагчдын албан хэрэгцээнд компьютер, принтер худалдан авах

Тендерийн урилга

Огноо: 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр:  Цагдаагийн газарт шаардлагатай  тоног төхөөрөмж худалдан авах

Дугаар: ХУДХААА/202201002

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Хэсгийн ахлагч нарын болон төрийн албан хаагчдын албан хэрэгцээнд компьютер, принтер худалдан авах ” ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна. Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.  Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2020, 2021 онуудын дундаж борлуулалтын орлого нь 130,000,000 (зуун гучин сая) төгрөгөөс багагүй байна.

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2020, 2021 он.

Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил буюу 2020, 2021 онд доод тал нь нэг удаа 130,000,000 (зуун гучин сая) төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил   төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.

Тендерийн хамт  2,500,000 (хоёр сая таван зуун мянга) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. Тендерийн баталгааны хүчинтэй байх хугацаа 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг дуустал байна.

Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй.                                                                                                  Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх:  Эрхгүй.

Тендерийг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 09 цаг 30 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 606 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.  Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 6 давхар, 606 тоот, Худалдан авах ажиллагааны алба, Утас: 7000901  Цахим хаяг: www.tender.gov.mnwww.khanuul.procurement.gov.mnwww.khanuul.mn