Хан-Уул
Тендерийн урилга

Хороодын албан хэрэгцээнд тавилга, эд хогшил худалдан авах

Тендерийн урилга

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Хороодын албан хэрэгцээнд тавилга эд хогшил худалдан авах ажлыг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

 

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

 

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ:

Багц1-Сүүлийн 2 жил буюу 2020, 2021 онуудын дундаж борлуулалтын орлого нь 100,000,000 төгрөгөөс багагүй байна.

Багц2- 20,000,000 төгрөгөөс багагүй байна.

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2020, 2021 он.

Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 

Багц1-Сүүлийн 2 жил буюу 2020, 2021 онд доод тал нь нэг удаа 100,000,000 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил   төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.

Багц2- 20,000,000 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил   төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.

Тендерийн хамт

Багц1 нь 1,791,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа   ирүүлнэ.

Багц 2 нь 209,0000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа   ирүүлнэ.

Тендерийн баталгааны хүчинтэй байх хугацаа 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал байна.

 

Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцно.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх:  Эрхгүй.

 

Тендерийг 2022 оны 03 сарын 18-ны өдрийн 09.00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 03 сарын 18-ны өдрийн 09.30 минутад зохион байгуулна.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 

 Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 6 давхар, 606 тоот, Худалдан авах ажиллагааны алба, Утас: 70009011

    Цахим хаяг: www.tender.gov.mn , www.khanuul.procurement.gov.mn, www.khanuul.mn