Хан-Уул
Тендерийн урилга

Хог тээврийн авто машин худалдан авах

ТЕНДЕРИЙН УРИЛГА

            Огноо:2022.03.04

Тендер шалгаруулалтын нэр: Хог тээврийн авто машин худалдан авах

Тендер шалгаруулалтын дугаар: ХУДХААА/202201005

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Хог тээврийн авто машин худалдан авахыг нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: Багцтай.

  1. Багц-1:
  • Шахах төхөөрөмж бүхий 16 м3 багтаамжтай хог тээврийн авто машин (3 ширхэг)
  • Шахах төхөөрөмж бүхий 10 м3 багтаамжтай хог тээврийн авто машин (3 ширхэг)
  • Задгай тэвштэй 8 тн даацтай хог тээврийн авто машин (1 ширхэг)
  1. Багц-2:
  • Шахах төхөөрөмж бүхий 6 м3 багтаамжтай хог тээврийн авто машин (7 ширхэг)
  • Шахах төхөөрөмж бүхий 14.2 м3 багтаамжтай хог тээврийн авто машин (4 ширхэг)

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байна.

Тендерийн баталгаа: Багц-1 17,700,000 (арван долоон сая долоон зуун мянга) төгрөг. Багц-2 30,300,000 (гучин сая гурван зуун мянга) төгрөг. Хүчинтэй байх хугацаа: Тендерийн нээлт хийснээс хойш 58 хоног дуустал хүчинтэй байна.

Тендерийг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 09 цаг 30 минутад зохион байгуулна.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхтэй. Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: Үгүй. 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно. Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, Иргэдэд үйлчлэх төв байр, 6 давхарт 606 тоот, Утас: 7000-9011