Хан-Уул
Тендерийн урилга

ТЕНДЕРИЙН УРИЛГА – Эко ахмадын сувилал aмрагчдын хоол үйлдвэрлэл үйлчилгээ

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2022 оны 03 дугаар сарын 14

Тендер шалгаруулалтын нэр: Амрагчдын хоол үйлдвэрлэл үйлчилгээ

Тендер шалгаруулалтын дугаар: ЭАСОНӨААТҮГ/202203001

Эко ахмадын сувилал ОНӨААТҮГ нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Эко ахмадын сувилалын хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. Тендер нь түүнийг нээснээс хойш 58 хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 2 128 000 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. Тендерийг 2022 оны 04 дүгээр сарын 14-ний 10 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн, 10:50 цагт зохион байгуулна.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхтэй

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: Үгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Албан хаагчийн нэр: Үйл ажиллагааны менежер Н.Эрдэнэчулуун Хаяг: Хан-уул дүүрэг, 8-р хороо, Тайны ам, өөрийн байранд Утасны дугаар: 75092929, 99122276 Цахим шуудангийн хаяг: [email protected]